2016-6-21
Улаанбаатарт бороо орж байна..
387157_10152021605945122_319264298_n
 
Хэтэрхий бүүдгэр, зэврүү оргиод..

Улаанбаатарт бороо орж байна

Хэн ч чамайг орлож чадахгүй..

Улаанбаатарт бороо орж байна

 Үнэрийг чинь хайж өөрийгөө үнэрлээд л..

Улаанбаатарт бороо орж байна

Үсээ самнаагүй, зүсээ тольдоогүй өдрүүд..

Улаанбаатарт бороо орж байна

 

Харчихмаар юм юу ч алга, гэр хоосон..

Улаанбаатарт бороо орж байна

Хаа эрт орж л байсан бороо

Улаанбаатарт бороо орж байна

 

Чамгүйгээр бороо орж,

Чамгүйгээр би амьсгалж, цохилж байна

Итгэмээргүй юм, үнэмшмээргүй юм

Энд, чиний эзгүйд бороо орж байна.(Л.Ө)

Бичсэн: c | цаг: 11:29 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant