2016-06-21
блогийн эрин үе..

блогоо уншсан хэвээр л байгаам. Блогчид нь бичихээ больцон ч гэсэн.. 


outlook дээрээ feed үүдээ оруулаад шинэчлэгддэг ганц нэг блогоо умшдын.. хүү, хундага гэж мэгээд.. баярлах 
тэгсэн ажлаас над өгсөн емайл хэмжээ нь хүрдгүй, хром дээр нэг рийдэр суулгаад хуучны feed ээ импортлоод оруулсан чинь тал нь шахуу блогоо устгажээ.. эхнээс нь хараад явж байхад ихэнхи нь 2 -3 жил юм бичээгүй хөсөр хаягдсан .. яг л нэгэн цагт амьдрал, хөөр баяр цалгин байсан хуучны хаягдсан хотоор зугаалж яваа юм шиг санагдав.. 
Банжиг хорооллоос буурь л үлдэж.. хичнээн хөл хөдөлгөөнтэй нүсэр хороолол байв.. 
блогспот хорооллын өндөр барилгууд нь байвч эзэд нь зөнд нь хаяад явчиж.. барилгаас ганц нэг хүн л хааяадаа орж гарах шиг.. хаяг дугаар нь танил дотно ч ихэнхи нь эзгүй хоосон байшингууд.. зэрлэгэндээ баригдцан.. 
Дурсамжтай, дотно блогмн - ны гудманд 2 - 3 хан гэрэлтэй байшингаас бусад нь харанхуй харагдана.. дахиад тохиохгүй тэр л нэгэн зурвас үе.. 

by Bayasum (2014/04/13)



Бичсэн: c | цаг: 11:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү Хааяа ч юм бичмээр санагдах ч тэгээд яаж ийж байгаад л бичихгүй өнгөрчих юм аа. Хэт их ухаан суучихсан юм шиг заримдаа санагдах... хэхэ
Бичсэн: Алмас цаг: 21:53, 2016-06-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax